НОМЫН ЕРТӨНЦ

Блогийн бичигчид

  • p_enhmaa
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын "Оюуны түлхүүр"сургуулийн багш,эцэг эх,сурагчдадаа

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээжийгээ баярлуулж яваарай/Сургамжит өгүүллэг бичлэгт Зочин: Ээжийгээ баярлуулж яваарай/Сургамжит өгүүллэг 2014-5-10,11:30 ...
  • Ээжийгээ баярлуулж яваарай/Сургамжит өгүүллэг бичлэгт Зочин: Ээжийгээ баярлуулж яваарай/Сургамжит өгүүллэг 2014-5-10,11:30 ...
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
20789 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 21-с 2-р хуудас. | дараах >>

О.Дашбалбар. Тэнгэр шиг бай!

2014-05-20,10:37
      Хамаг бүгдээр чамайг харааж нулимаж байвч
     Тэнгэр шиг бай!
     Хамгийн сайн хөвүүн гэж хашгирч ерөөж байвч
     Тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан

Тэргэнд суулгаж алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай юу ч болоогүй юм шиг
     Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
     Тэнгэр шиг бай!
     Хан Тэнгэрээ нурчихаагүй цагт бүү зов
Гүтгэж доромжлон бахаа ганц хангавч
Гүн Тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай
Өвчин зовлонд нирвэгдэж тартагтаа тулавч
Өнө мөнхийн Тэнгэр шиг бай, чи ялна
     Өрөөл бусдад мартагдаж тоогдохоо байвч
     Өндөр Тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март
Яг л амьдрал чинь дуусч явах замгүй болсон ч
Яаадгаа алдалгүй хүлээ
Тэнгэр шиг бай!
Яруухан санаа мөхөсдөж хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо
Тэнгэр шиг бай!
     Олз омог чамд үүдээ хаасан ч
     Тэнгэр шиг бай!
     Олон түмэн нүүрээ бууруулсан ч
     Тэнгэр шиг бай!
Одод гялалзаж наран саран ээлжлэх цагт

Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй
     Уур омог уурын мунхагийг мартаж
     Тэнгэр шиг бай
     Уудам хорвоогоос илүү гарч жигүүрээ дэлгэ
Цөхрөл чамайг багалзуурдаж
Цөлийн чоно шиг болгосон ч
Зүс ихтэй хүний үр гэдгээ бүү мартаарай
     Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
     Цохож ирэх үйлийн үрээс бүү ай
     Хувь заяатай ямагт эвлэрч тэвчээртэй бай
     Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү
Орох оронгүй болсон цагтаа
Орчлонг бүхэлд нь олно чи
Онцлох нөхөргүй болсон цагтаа

Хүнийг бас ойлгоно чи
     Аз жаргал ирнэ гэвч удалгүй алга болдог юм
     Аюул зовлон тохионо гэвч төдөлгүй арилдаг юм
Жамаар ертөнцөд  бүхэн өдөр шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч
Мөнх Тэнгэр шиг бай
     Атаатан түмэндээ мууг үйлдэвч хариуд нь сайныг бүтээ
     Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм
Ямагт чиний зөв байдаггүй сайтар тунгаа
Ярьж хэлэх хөдлөх бүхнээ өөрөө хяна өөрөө сэтгэ
     Хүсэл бүхэн биелэх албагүй чандалж хорь
     Хүрэхийн эцэсгүй
     Тэнгэр шиг бай үнэнийг тэмтэр
Юм бүхэнд өөрийн цаг буй сөрөөд нэмэргүй
Илд атгасан хүн тулаанд хэрэгтэй ч хуриманд нэмэргүй
     Нохой болохоос нь өмнө гөлгийг хазалж хэмэлдэг юм
     Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм
Сандарч тэвдэлгүй Тэнгэр шиг бай
Салхи цагаа болоход бүхнийг хийсгэдэг юм

Саваагүй амьтдын зиндаанд бүү уна
     Эрх мэдэлтэй хүн хилэнцэт нүгэлээс зайлахгүй
     Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүхэн хэмжээтэйг бүү март
Тэр цагаа болоход хумхын тоос шиг сарнина
     Энгийн хүн ардад ээлтэй бай хайртай бай
     Элдэв бусармаг явдалд бүү орооцолд
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ
     Гаднаа ямагт бусдаас дорд бай даруу бай
     Гайхуулах хэрэггүй дотроо
     Тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй цагт харцаараа өгүүлж сур
Үнэн худлыг ялгахгүй цагт бурхандаа залбир
     Өнөөдөр чамайг, маргааш бусдыг хуурах хүмүүст
     Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь

Хүү минь хамгийн эцэст хэлэхэд ухаалаг явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс өөр гавьяаг би мэдэхгүй


                                                          Очирбатын Дашбалбар

бичсэн: Их Үйлс төрөл: Уран зохиол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 77 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 21-с 2-р хуудас. | дараах >>

Ангилал

  • "Ном" хөтөлбөр
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Титэм үг
  • Үлгэр
  • Багш нарт зөвлөмж
  • Эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Сайн үйлсийн аян
  • Уран зохиол
  • Сурагчдын бүтээл

Шинэ бичлэгүүд

  • Цэцэн бэрийн үлгэр
  • О.Дашбалбар. Тэнгэр шиг бай!
  • Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй/Титэм үг
  • Ээжийгээ баярлуулж яваарай/Сургамжит өгүүллэг
  • Б.Лхагвасүрэн. Цэцгэн эрхи
  • Шри шри амьдрах ухаан, бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага
  • Царай муут/Сургамжит өгүүллэг
  • Ээжийн авдар/өгүүллэг
  • Нар, сар хиртдэг болсон нь/Үлгэр
  • Сайн үйлсийн аяны удирдамж
  • Үхрийн бөөр/Үлгэр
  • Хорхой цоорол хоёр
  • Өөдрөг амьдрах 25 зарчим
  • Гомдол, бухимдал, гутрал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүлийг гэмтээдэг
  • Бага ангийн багш
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © НОМЫН ЕРТӨНЦ