НОМЫН ЕРТӨНЦ

Блогийн бичигчид

  • p_enhmaa
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын "Оюуны түлхүүр"сургуулийн багш,эцэг эх,сурагчдадаа

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээжийгээ баярлуулж яваарай/Сургамжит өгүүллэг бичлэгт Зочин: Ээжийгээ баярлуулж яваарай/Сургамжит өгүүллэг 2014-5-10,11:30 ...
  • Ээжийгээ баярлуулж яваарай/Сургамжит өгүүллэг бичлэгт Зочин: Ээжийгээ баярлуулж яваарай/Сургамжит өгүүллэг 2014-5-10,11:30 ...
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
20789 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 21-с 10-р хуудас. | дараах >>

Сайн үйлсийн аяны удирдамж

2014-02-25,10:00

        

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оюуны түлхүүр бага сургууль

 

                                         “Зөв хүн” хөтөлбөр

                                                           Сайн үйлсийн аян

Хамрах хүрээ:       1-5-р ангийн сурагчид

Хугацаа:                2014.03.01-2014.05.31

Зорилго:  Байгаль дэлхий, хүмүүст тустай сайн үйлс  хийх хүсэл эрмэлзлэлийг хөгжүүлэх

Зорилт:

  • Бусдын амьдралд тохиолдсон зовлон бэрхшээл, асуудалд энэрэнгүй хандах,  сэтгэл тавих, туслах 
  • Хүний хөдөлмөрөөр бүтсэн бүх зүйлийг   хүндлэх, хамгаалах   
  • Үе тэнгийнхэн болон бусадтай хамтран сайн үйл хийх  анхны  туршлага эзэмших
  • Байгаль дэлхийгээ /газар, хөрс, шороо, уул, ус, ургамал, амьтан/ эрхэмлэн хайрлах,  хамгаалах, ёс  зүйтэй хандах
  • Сургууль,  амьдран суугаа газрынхаа байгаль хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй, санаачлагатай оролцох
  • Байгаль экологийн чиглэлийн  төсөл, бүтээлч үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
  • Хүрээлэн буй орчныхоо  сайхан зүйлийг олж харах, бахархах, хамгаалах
  • Буруу үйлд шүүмжлэлтэй хандах, өөрийн болон бусдын үйлийн ёс суртахууны зөв, буруу байдалд  дүн шинжилгээ хийх зэрэг чадвар эзэмшүүлэх

Сайн үйлсийн аяны хэрэгжилт:

Сайн үйлсийн аян  нь Монголын ард түмний уламжлалт ёс суртахууны хүмүүжил, үнэт зүйл дээр тулгуурлан

  • Хичээлийн явцад болон хичээлийн агуулгаар
  • Сургалтын болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд эцэг эх, хүүхдийн хамтын ажиллагааг зохион байгуулах замаар
  • Сурагчдын ганцаарчилсан, багаар, хамт олны үйл ажиллагааг зохион байгуулах замаар
  • Тодорхой үнэт зүйл, ач холбогдлыг тооцсон төсөлт ажил, тусгай арга хэмжээгээр
  • Багш, сурган хүмүүжүүлэгчдийн хувийн үлгэр жишээгээр хэрэгжинэ.

Багш:  Ангийнхаа сурагчидтай болон эцэг эхчүүдтэй хамтран

  • Мод,  цэцэг тарих
  • Хог хаягдлаас хүрээлэн буй орчноо цэвэрлэх
  • Хамт олноороо байгаль хамгаалах төсөл хэрэгжүүлэх
  • Байгаль хамгаалах ТББ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
  • Сайн, муу үйлдэл, сайхан ба муухай, бүтээгч ба эвдэн сүйтгэгчийн ялгааг ойлгуулахын тулд уншсан ном, уран сайхны кино, телевизийн нэвтрүүлэг, компьютерын тоглоомоор  ярилцлага, хэлэлцүүлэг  хийх

Эцэг эх: Хүүхдийнхээ хамт

-     Амьдран суугаа байр, хашаа, гудамжинд   мод, зүлэг тарих

-     Гэрийн тэжээвэр амьтан болон шувуу тэжээх

-     Хог хаягдлаас хүрээлэн буй орчноо цэвэрлэх зэрэг ажлыг  хийх 

Эцэг эхийн дэмжлэг, туслалцаанд тулгуурлан  сургууль-гэр бүлийн бүтээлч, хамтын ажиллагааг бий болгож, аянг өрнүүлнэ.

Сайн үйлсийн аяныг дүгнэх журам:

2014 оны   5-р сарын 2-р хагаст аянг дүгнэнэ.

Сурагчид: “Миний хийсэн сайн үйлс” сэдвээр  ямар сайн үйл хийсэн, сайн үйл хийгээд юу ухаарч ойлгосон талаар зохион бичлэг бичнэ.

Үзэсгэлэн: Сурагчдын сайн үйлсийн дэвтэр, сайн үйлсийн аяны хугацаанд бичсэн  зохион бичлэг,  зурсан зураг бусад бүтээлээр үзэсгэлэн гаргана.

Зохион байгуулах хэлбэр:

2-р шат: Сургуулийн хэмжээнд зохион байгуулагдана.

 -     1-р анги
-     2-р анги
-     3-р анги
-     4-р анги
-     5-р анги  

ангиллаар сурагчдын сайн үйлсийн дэвтэр, сайн үйлсийн аяны хугацаанд бичсэн  зохион бичлэг,  зурсан зураг бусад бүтээлээр сургууль дээр үзэсгэлэн гаргана.

Хамгийн их сайн үйлс хийсэн, хамгийн ач холбогдолтой сайн үйлс хийсэн сурагчдад Сургуулийн захиргааны “Сайн үйлсийн эзэн” өргөмжлөл гардуулна.


                                                       Сургуулийн захиргаа

бичсэн: Их Үйлс төрөл: Сайн үйлсийн аян | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 480 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 21-с 10-р хуудас. | дараах >>

Ангилал

  • "Ном" хөтөлбөр
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Титэм үг
  • Үлгэр
  • Багш нарт зөвлөмж
  • Эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Сайн үйлсийн аян
  • Уран зохиол
  • Сурагчдын бүтээл

Шинэ бичлэгүүд

  • Цэцэн бэрийн үлгэр
  • О.Дашбалбар. Тэнгэр шиг бай!
  • Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй/Титэм үг
  • Ээжийгээ баярлуулж яваарай/Сургамжит өгүүллэг
  • Б.Лхагвасүрэн. Цэцгэн эрхи
  • Шри шри амьдрах ухаан, бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага
  • Царай муут/Сургамжит өгүүллэг
  • Ээжийн авдар/өгүүллэг
  • Нар, сар хиртдэг болсон нь/Үлгэр
  • Сайн үйлсийн аяны удирдамж
  • Үхрийн бөөр/Үлгэр
  • Хорхой цоорол хоёр
  • Өөдрөг амьдрах 25 зарчим
  • Гомдол, бухимдал, гутрал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүлийг гэмтээдэг
  • Бага ангийн багш
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © НОМЫН ЕРТӨНЦ